"Бие биенээ хайрлаж амьдрах хамгийн дээд жаргал байх даа" цааш унших »
"Уйлж л байг" цааш унших »
Эмзэг ариухан учир бүсгүй хүнийг хайрла
Ээнэгшиж дасах нь амархан учир
Эрхэлж туних нь ойрхон учир
Энэхэн биендээ ахадсан ачааг үүрдэг тул
Ээжийн ариун цэцэгс бүсгүй хүнийг хайрла
Биеэ хувааж үрийн чинь эх болдог учраас
Багтаж ядсан уурыг чинь хүртэл аргаддаг учраас
Бачимдсан сэтгэлээ нулимсаараа зөөллөж урсгадаг учраас
Бүсгүй заяандаа эвлэрч хархүү чамайг хүлээдэг учир
Бүгээн сүүнээс амтлаад бүрэнхий орчлонг цайруулдаг
Бүсгүй хүнийг хайрла залуу минь
Оройтоод ирэхэд чинь дуугаа хураадаг ч
Омголон загнаж төрхөмдөө буцаахаар айлгадаг ч
Огшуун нулимс нь энгэрийг чинь норгож урсдаг ч
Ойлгохын аргагүй зөрүүд зан гаргадаг ч
Ондоо хүнийг биш зөвхөн чамайг хайрладаг тул
Очир эрдэнэ шиг нандин бүсгүй хүнийг хайрла
Гоо төрхөөрөө чиний хайрыг татаад
Гоолиг биеэрээ чамайг чтиж гоёод
Насны энгэрт зүс нь гундсан ч чиний төлөө гоёдог учир
Наалинхай тэр бүсгүйг
Насаараа хайрла залуу минь
Өнгө будаг нь жигдэрсэн хараад ханашгүй уран зураг гэж
Өглөө бүхэн намайгаа чи минь магтдаг бил үү
Өөрийнхөө хайраар будаг шингэлээд
Өр зүрхийг минь зурдаг гэдгээ чи мэдэх үү
Хайрын ягаан өнгөөр хацрыг минь туяаруулж
Хар хүрэн өнгөөр үсийг минь намруулан байж
Хос зүрх хүзүүнд минь хэлхээд
Хайраараа чи төрхийг минь гэрэлтүүлдэг
Давхраатай алаг нүдэн гэж өхөөрдөөд
Даруухан зан нь зохидог гэж эрхлүүлээд
Дандаа л хайхлах юмсан гэж шивнэхдээ
Дулаахан хайраараа намайг чи урлагийн бүтээл болгодог юм шүү
Аяны шувууд үүрээ сэлгэн буцаж
Алтан шаргал нар илчээ харамлах мэт гандаж
Ногоохон модод дээлээ сэлгэн шаргалтаж
Намуухан орчлонд намрын сэрүү унажээ хайрт минь
Дулаахан тэврэлт чинь намайг олохгүй мэт
Даанч амттай үнсэлт чинь уруулаас минь төөрсөн мэт
Чихэнд шивнэдэг хайрын үгсээр чинь би дутаж байх чинь
Чиний минь хайранд намрын сэрүү унаа юу
Саяхан л хавраараа байсан хайрын орчлонд
Салхи дэгдэж намар болсон гэхэд итгэмээргүй ч
Сэтгэлд минь зунаараа байгаа хайр
Сайхан харцанд чинь намар болсон байхыг мэдрэх юм
Сэтгэл минь навчис болон амьдарлын модноос хийссэн өдөр
Салхи дэгдээн хаалга саван хаагдсан тэр нэг өдөр
Сэвтэж хоцроод шал дүүрэн асгарсан зүрхний минь жаргал
Санахгүй юм шиг эргэж харалгүй явсан өдөр чинь
Чимээгүй гуниг үүдний завсраар шагайн орох зөвшөөрөл нэхээд
Чиний явсан үдэш нулимсаараа би сархад нэрсэн
Чивэлт бодлууд зүрхэн тушаа нуугдаад
Чүдэнз зурахтай адил сэтгэлийг минь зураад шатаачихсан
Үдэш бүхэн тийм байсансан бол өглөө бүхэн нар мандахгүй байсан биз
Үлгэрийн юм шиг жаргалт мөчүүдийг бэлэглэчихээд
Үрийн минь зүүдэнд ордог үнэг шиг хуураад оддог бол
Үүрдийн ариун хайр гэж энэ хорвоод үгүйсэн биз
Чиний явсан өдөр чимээгүй гуниг зүрхэн дээр минь үүрээ засаад
Чин хайрын минь сэтгэлийг салхинд хийсгээд одчихсон юм
Хуурын уйлах чимээ сэтгэлд гуниг хөглөөд
Хуучраагүй гэгээн дурсамж нүдний өмнө зурайна
Хонгор аальтай амрагийн тэвэрт хөнгөн бүжээд
Хөөрсөн сэтгэлээ намжааж нулимсаар цээжийг нь норгоно
Дурласандаа биш ээ дурлуулсандаа эмээн
Дуу аялах төдийхөнд гунигаа дэвсээд уйтгараа нөмөрнө
Дундуур сархад хоолой чийглэн дотогшилж
Дулаахан харцанд нь ээрүүлэхдээ хүний гэргий гэдгээ мартана
Надтай ханьлаач гэсэн гуйлтанд
Нүглээ наминчлан байж харцаа буруулан
Насаараа хайрлах амлалтанд нь хайраа шингээгээд
Нууцхан хайраа тээсээр үрдээ яаран гэр зүг тэмүүлнэ
Үл мэдэг гунигласан өчүүхэн зүрхэнд
Үүрээр үнэрлээд боссон чиний хайр гэрэл шиг бадамлана
Үнэгчлэн нойрсоод зүүдэндээ хардаг ирээдүй чинь
Үүрдийн ариун хайрыг зөгнөн байх нь жаргал бэлэглэнэ
Саналаа гээд харилцуурын цаанаас шивнэх чинь
Санаа алдах зүрхэнд баясал дэвсэн гуниг үргээнэ
Сайхан шүү гээд харцандаа хайраа шингээн ширтэх чинь
Сүмийн байх нүдэнд минь жаргалын оч гялбаана
Хайртай шүү гээд захидал илгээхэд чинь
Хөнгөхөн гунисан сэтгэлд наран гийж диваажинд умбана
Хонгор чамтайгаа л хамт энэ насаа элээхсэн гэхэд чинь
Хосгүй сайхан хайранд зүрх умбан жаргана
"Муухай гунигтай өдрүүд" цааш унших »
Нэг их уйлмаар, бас гунимаар
Нэрийг нь ч хүртэл мартмаар, ор тас танихгүй болмоор
Намрын уйтай өдрүүдийг алгасаж гүйгээд өвөлтэй золгомоор
Нээрээ хачин өдөр байна, үл мэдэг шаналмаар
Ногоорон байсан навчис гандчихаж
Надтай адил гуничихаж
Нуурын хөвөөнд шувууд алга буцчихсан юм болов уу
Надтай хамт гуниг л байна сэтгэлд минь наалдчихсан юм уу
Нэрмэл сархаднаас өчүүхэн жаахныг амсаад
Нүгэлт энэ орчлонг түр ч атугай мартмаар
Нэхэл дагал болсон найз нөхдөө орхиод
Нарийн жим дагаж ганцаар баахан алхмаар
Нүүр нүдгүй шуурах салхинд алгадуулж
Нүүгэлтсэн бараан үүлсээс бороо гуйж хашгирмаар
Нөгөө л хань болдог нарийн янжуураа асааж
Нэг их уртаар санаа алдаад мансуурмаар
Нэг их уйлмаар, бас гунимаар
Нээрээ хачин өдөр байна, үл мэдэг шаналмаар
Залуу минь хажууд чинь эрхлэх ялдам бүсгүйг хайрла
Зуны цэцэгс хагдарсан ч дахиад л дэлбээлдэг шиг
Зуун зуун жил анхных шигээ ариухнаар хайрла
Зураг шиг мөнх биш шүү зуурдын энэ амьдралд хайртай түүнээ энхрийл
Эхнэр минь болчихсоон гээд илүү дутуу харах хэрэггүй
Эргээд явчихаж болох орчлонд хайраар битгий дутаа
Эрхэлж дэргэд чинь л байх бүсгүй хүний жаргал
Энэ хэтэрлээ гэж түүнийгээ битгий адла
Илүү сайхан бүсгүй гэж хараад түүнийгээ битгий хуур
Ижилхэн шүү дээ ээжийнхээ хайранд ургасан ялдам цэцэгс
Эр хүн чиний харцыг булаасан ариун ертөнц
Энгийн даруу, төгс гоо чиний л хань
Хоног хугацаа өнгөрөх тусам илүү их энхрийл
Хайртай гэдэг үгээр өглөө бүрийг угт
Хонгор бүсгүй чиний хайраар хөглөгдөж
Хойд төрөлдөө ч бас чинийх байхыг хүснэ
Хайраа дулаахан байгаа болов уу чамайг өлгийдөх сэтгэл минь
Хараад ханашгүй хүсэл минь хангалттай байна уу чамд минь
Хорьж чадахгүй сэтгэл минь дараатай санагдаагүй биз дээ хонгор минь
Холоос ч тэмүүлэх зүрх минь зовоогоогүй биз дээ чамайг
Гунигийн үгс хэлхсэн шүлгэн мөртүүдийг чинь харлаа, санаа алдлаа
Гомдоосон юм биш байгаа гэж эргэн саналаа, тайлж мэдсэнгүй
Гэрэвшэж тунирхсан харц нүдэндээ уячихсан мэт үзэгдэх чинь
Гундаасан юм болов уу би чамайгаа, гомдсон бол хэлээрэй
хэхэ юу ч болчихов юу бичсэнээ ч ойлгосонгүй ээ. Юм бичмээр л байгаа хэрнээ бичиж чадахгүй. Нэг тийм гунигтай байна өө...
Нулимс дүүрэн нүдээр сэтгэлийг нь сүвлээд хэрэггүй ээ бүсгүй минь
Нууцхан хайрын шиврээг зүрхэндээ л асга ялдам минь
Бусдын амрагаар зүүсгэл чимэг шиг битгий гоё
Буруу хараад л тэр ханийнхаа хуруунд гэрэлтэх хуримын бэлзэг нь юм шүү
Хуримын батлах дээр түүний нэр арилхааргүй сайхан бичигдчихсэн
Хананд өлгөөтэй зурганд бүдгэрэхээргүй инээмсэглэчихсэн
Хүүгийнхээ өмнө тэр ээжийнх нь хань өөрийнх нь эцэг
Хүүхэн чиний л урд нууцхан хайрын бүдэг шивнээ л байх болно
Минийх бол гэж түүнийг уяад хэрэггүй
Мэндийн зөрөөтэй л өнгөрөх танил нь бай
Гэргийдээ тэр хайрын дээд нь хүний эрхэм нь
Гэрт чинь тэр хүний хүн, бусдын хань
Элэг бүтэн гэр бүлийг эрхэмлэж нандигна бүсгүй минь
Эргээд чи ч бас хүний гэргий, үрийн эх болно
Энх тунх амьдрал ямар чухлыг чи тэр үед ойлгоод
Эр хонгор сэтгэлийг ямар их зовоосноо ухаарна
Хожимдож ухаараад шаналах хэрэг байна уу даа бүсгүй
Хорвоо уужим учир одоо ухаар, түүнийхээ ханьд жаргал өг
Хонгор үрсийг битгий уйлаал ялдам бүсгүй минь
Хойшдын амьдралд чи ч бас эх хүн болно, хүний гэргий болно
Нулимс дүүрэн нүдээр сэтгэлийг нь сүвлээд хэрэггүй ээ бүсгүй минь
Нууцхан хайрын шиврээг зүрхэндээ л асга ялдам минь
Бусдын амрагаар зүүсгэл чимэг шиг битгий гоё
Буруу хараад л тэр ханийнхаа хуруунд гэрэлтэх хуримын бэлзэг нь юм шүү
Нэгэн блогчин бүсгүйд зориулсан шүлэг. Шүлгээ уншаарай. Хэлснээс чинь арай өөрөөр бичсэн бол уучлаарай.
Зүүдэнд л хааяа ирдэг тэр сайхан дурсамжийг
Зөндөө удаан хүлээлээ хяслан гэдэг л энэ юм болов уу
Аавдаа эрхэлж гүйсэн тэр жаахан охин насыг
Аргадаж зэмлээд ч болов буцаахыг хүслээ хүслэн гэдэг л энэ юм болов уу
Эргээд хэзээ ч ирэхгүй дурсамж болсон мөчүүдийг
Энхрийлж хайрлаад ч болов зүрхэндээ л хадгалж явъя
Эрхлүүлж өхөөрддөг ухаалаг аавынхаа хайрыг
Энэ насандаа л нандигнан харамлаж явъя
Хуучин шигээ байж чадахгүй ч дэргэд л байвал болноо гэж
Харах нүдэнд л аав минь байвал учиртай гэж
Хүсэл болгон үдшийн оддод шивнэж
Хүний энэхэн орчлонгийн бурхан бүхнээс гуйсан
Миний охион гэж дуудах дуунд нь уярч
Мэлмийндээ үр нь таныг л харж жаргадаг юм
Мэлтийх наран үүлэн цаанаас цухуйдаг шиг
Миний л аав хүнд бэрхийг туулсан ч үр бидэнтэйгээ л хамт байгаасай гэж хүснэ
Үрийн заяа түшнээ гэж өвгөд хөгшид тайтгаруулж
Үнэнийг хорвоо ялганаа гэж ах дүүс аргадна
Үйл урлан суух ижий минь сэтгэлдээ залбирч
Үр хүүхэд бид чинь үнэн заяагаа түшиглэж
Ааваа гэж дуудах ирээдүй хойчыг ирнээ гэж
Ач зээ нараа хүзүүн дээрээ суулгах мөчийг таньдаа өгнөө гэж
Ардын цайлган сэтгэл аав таныг минь ивээнээ гэж
Ахиад хэзээ ч таныгаа зовоохгүй гээд амлаж сууна
Хайраа гэж дуудах болгонд нь хүүхэд шиг догдолж
Халамжилж, энхрийлэх бүрт нь бурханд баярлаж
Хамт байсан мөч бүрээ нандигнан харамлаж
Харцанд нь ээрүүлж үнсэлтийг нь мэдрэх бүртээ би жаргалтай болдог
Даарч байна гээд тэврүүлэх бүртээ сэтгэлийнх нь халууныг мэдэрч
Даруухан төрхөнд нь уусах бүртээ хайрынх нь дулааныг харж
Дандаа л хамт байна гэж мөрөөдөх бүртээ хайртайгаа ухаарч
Дэргэд байх хором бүрт нь би жаргалтай байгаагаа мэдэрдэг
"Хамгийн үнэтэй аз жаргал" цааш унших »
Хормой хийсэх чинь юу билээ
Хээрийн салхи сахилгүйтэн байна уу
Хэн нэгэнд гоморхох сэтгэл төрөх чинь
Хэнэггүйхэн гуниг сэтгэлээр минь наадан байна уу
Өвдөгөө тэврээд уйлмаар болох чинь
Өрцөнд гуниг наалдчихсан юм болов уу
Өөрөө ч мэдэлгүй аавынхаа залуу үеийг дурсах чинь
Өнгөрсөн дурсамжинд л жаргал нуугдсан юм болов уу
Зөвхөн аавдаа л эрхлээд, хажууд нь сууж
Зөндөө удаан ярилцаж буруу зөвөө цэгнүүлмээр болох ч
Зөөлөн хатуутай орчлон надаар тоглож
Зөрөг замаар алхуулаад л байх шиг
Хараад хараад ханахгүй юм чамайгаа
Хайр гэдэг л энэ юм болов уу
Хажууд чинь эрхэлж хайранд чинь жаргаж байвч
Хэн бүхнээс харамлаж ганцхан өөрийнх байлгамаар байх юм
Тэврүүлээд л байгаа атлаа дутуу л юм шиг санагдах юм
Тэнэгхэн би ийм их шуналтай юм болов уу
Тэнгэрийн дор ганцаараа чамайг өмчилмөөр болох юм
Тэр хайр гэгч чинь л энэ юм болов уу
Дураараа чамаар хайрлуулж байгаа хэрнээ
Дахиад илүүг хүсэх юм
Дурлал чи ийм байдаг юм болов уу
Дэндүү ихийг хүсэх нь миний л буруу юм болов уу
Гэнэ гэнэхэн би хайртдаа очмоор болдог юм
Гэрийнх нь үүдэнд очоод чимээгүйхэн буцдаг юм
Гарын алганд тэмтрэгдэх хонхыг дарж чадалгүй
Гэгээн гуниг тээсээр түүнээс холдон оддог юм
Үе үехэн би хайртаа санагалзан гүйдэг юм
Үүдэн зайд очоод сэтгэлээ аргамжин холддог юм
Үүрэглэн байгаа түүнийг цочоон сэрээхээс эмээн
Үрээ тэврэн нойрсох түүний зүүдэнд айлчлаад явдаг юм
Хааяа хааяахан би алсаас түүнийг ширтдэг юм
Ханьдаа сугадуулсан тэр минь даанч жаргалтай үзэгддэг юм
Хан буурал хорвоод ханьсах тавилангүйдээ харуусч
Хойд насандаа л түүний гэргий болохоо тангаргалдаг юм
Ааваа, өлмийд тань цэцэг дэвсэж
Алжаасан хөлийг тань нэг амраахсан
Ааваа, мэлмийд тань наран мандуулж
Амьсгалах бүрт тань мэдрэгдэх их хайранд тань бүүвэйлэгдэхсэн
Ааваа, надаас болж урсгасан нулимс бүрийг тань цуглуулж
Алжааж ядраасан мөч бүрээ угаахсан
Ааваа, тэнгэрт гялалзах оддын тоогоор ачлал урлаж
Ахиад олдохгүй таныгаа алган дээрээ өргөж жаргаахсан


